Монгол Улсын эмэгтэйчүүдийн холбооноос Франц Улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Газрын доройтол – эмэгтэйчүүдэд: Өвөлдөө бэлэн үү?” үйл ажиллагааг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг газрын доройтол, цөлжилт, байгаль орчны өөрчлөлтийн асуудлыг эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, нийгмийн хариуцлагатай холбон авч үзэх, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэв.
Нээлтэд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яамны төлөөлөгч Ален Перре болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл Г.Баярхүү нар үг хэллээ.
.jpg)
Хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, газрын доройтол, эмэгтэйчүүдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн сэтгэл зүй зэрэг асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдсан юм. Тухайлбал, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч, профессор, ХААШУА-ийн гишүүн Ж.Ундармаа “Бэлчээрийн доройтол ба эмэгтэйчүүд” сэдвээр илтгэл тавьж, бэлчээрийн доройтлын асуудал, түүний нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөө болон уг асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмрийн талаар хөндлөө.
.jpg)
Мөн Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу “Эх дэлхий-шүтэн барилдлага”, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Өвөлд бэлэн үү?”, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ахлах багш, доктор (Ph.D) Н.Дамбадаржаа “Сүлжээ дагасан малчид”, сэтгэл зүйч Б.Эрдэнэтуяа “Ухамсар – байгаль” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
.jpg)
.jpg)
.jpg)
ХААИС-ийн судлаач, багш нарын илтгэл нь байгаль орчны доройтлыг зөвхөн экологийн асуудал бус, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанар, сэтгэлгээ, хариуцлагатай салшгүй холбоотой цогц асуудал болохыг олон талаас нь авч үзсэнээрээ онцлог байлаа.