“말해 봐요!” – Солонгосоор ярьцгаая! тэмцээн боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-11-13 15:39:20

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн дэргэдэх K Study Club-ээс 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан солонгос хэл, соёлын мэдлэгээ сорьсон “말해 봐요!” – Солонгосоор ярьцгаая! үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон багш, оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“말해 봐요!” – Солонгосоор ярьцгаая! үйл ажиллагаанд олон оюутан оролцсоноос тэргүүн байрт Аялал жуулчлалын маркетингийн II ангийн оюутан Ц.Хатанбаатар, дэд байрт Аялал жуулчлалын маркетингийн I ангийн оюутан Т.Мөнхбаяр, гутгаар байрт Аялал жуулчлалын маркетингийн I ангийн оюутан Б.Энхсайхан, “Шилдэг баг”-аар Аялал жуулчлалын маркетингийн I ангийн оюутан Б.Даасүрэн ахлагчтай Б.Энхсайхан, Б.Тэмүүлэн, Б.Оюунбилэг нар шалгарлаа.

Хэл сурах нь шинэ соёлтой танилцаж, өөрийгөө хөгжүүлэх шинэ боломжийн үүдийг нээх сонирхолтой аялал юм. Тэмцээнд мэдлэгээ сорьж амжилттай оролцсон ХААИС-ийн 2+2 хос хөтөлбөрөөр суралцагч оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.