ХААИС-ийн 2026 оны МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : .
Огноо: 2026-11-18 11:23:43

Хөдөө аж ахуйн их сургуулийн 2026 оны магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд Эрдэмтэн, багш, судлаач, оюутан та бүхнийг хүрэлцэн ирж, магистрант, докторантуудын судалгааны ажлын үр дүнтэй танилцахыг урьж байна.

Тус хурал нь магистрант, докторантуудын судалгааны ажлын үр дүнг олон нийтэд танилцуулах, судалгааны чанар, ач холбогдлыг үнэлэх, шилдэг бүтээлийг шалгаруулах, залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилготой.

Хурал нээлттэй зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүр хүрэлцэн ирж, магистрант, докторантуудын судалгааны бүтээлтэй танилцах боломжтой.

Хурлын урилга, хөтөлбөр болон илтгэлийн эмхэтгэлийг дараах холбоосоор хүлээн авна уу.

https://online.fliphtml5.com/ilpav/okrd/