Шинжлэх ухааны ажилтны өдрийн “MULS Science day-2026” өдөрлөгт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-11-24 07:56:58

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Хөдөө аж ахуйн их сургууль 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хичээлийн төв байранд “MULS Science day-2026” өдөрлөг зохион байгуулна.

Өдөрлөгийн хүрээнд “Research expo” судалгааны төсөл, инновацын үзэсгэлэнг ХААИС-ийн Хичээлийн төв байрны “Хатан Туул” театрын урд талбайд 10:00–16:00 цагийн хооронд зохион байгуулна. “MULS Science day-2026” өдөрлөгийн нээлтийн ёслол 11:00 цагт эхэлнэ. Үзэсгэлэнд бүрэлдэхүүн сургуулиуд хэрэгжүүлж буй судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацын бүтээлээ танилцуулна. Үзэсгэлэнг сонирхогчид судалгааны баг, эрдэмтэн, судлаачидтай уулзаж, бүтээлтэй нь танилцах боломжтой.

Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын ёслолын ажиллагаа 14:00 цагт ХААИС-ийн “Хатан Туул” театрт эхэлнэ. Ёслолын үеэр ХААИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын 2026 оны ололт амжилтыг танилцуулж, шилдэг судалгааны бүтээлээр шалгарсан магистрант, докторантуудад болон судалгааны тэтгэлэгт шалгарсан бүрэлдэхүүн сургуулиудад батламж гардуулна. Мөн “Салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг гардуулж, Web of Science болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багш, судлаачдыг алдаршуулна.

Төслийн өдөрлөг үзэсгэлэн болон баярын ёслолын ажиллагаанд эрдэмтэн, багш, судлаач, ажилтан, оюутан суралцагчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.