ХААИС-ийн оюутан Көкшетаугийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна

Нийтлэгч : Б.Мөнхбаяр
Огноо: 2026-09-23 15:03:21

ХААИС болон Казахстан улсын Абай Мырзахметовын нэрэмжит Көкшетаугийн их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт ХШУС-ийн Программ хангамж хөтөлбөрийн 3 дугаар ангийн оюутан М.Айгерим хамрагдаж байна.
Хоёр их сургуулийн гэрээний дагуу сургалт болон байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж, нисэх зардлыг 50 хувь хөнгөлж буй юм.

Энэхүү оюутан солилцооны хөтөлбөр нь ХААИС-ийн оюутнуудад гадаадын их, дээд сургуульд суралцах, олон улсын академик орчинд туршлага хуримтлуулах, мэргэжлийн болон хэлний мэдлэгээ хөгжүүлэх, шинэ соёл, боловсролын орчинтой танилцах үнэ цэнтэй боломжийг олгож байна.