Хөдөө аж ахуйн их сургууль “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт амжилтаа танилцуулах, шилдэг судлаач, эрдэмтэн, багш, оюутнуудынхаа бүтээлийг алдаршуулах зорилгоор “MULS Science day-2026” өдөрлөгийг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус өдөрлөг нь “Research expo” судалгааны төсөл, инновацын үзэсгэлэн, “MULS Science day-2026” хүндэтгэлийн ёслол гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэв.

СУДАЛГААНЫ ТӨСӨЛ, ИННОВАЦЫН БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
“Research expo” судалгааны төсөл, инновацын үзэсгэлэн ХААИС-ийн Хичээлийн төв байрны Хатантуул театрын өмнөх талбайд болж, бүрэлдэхүүн сургуулиудын хэрэгжүүлж буй судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацын бүтээлүүдийг олон нийтэд танилцууллаа.
Үзэсгэлэн нь их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг сурталчлахын зэрэгцээ судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой байв.
2025 ОНЫ ШИЛДЭГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЗОХИОГЧДЫГ АЛДАРШУУЛАВ
ХААИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Web of Science болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багш, судлаачдыг алдаршууллаа.

2025 оны шилдэг өгүүллийн холбоо баригч зохиогчдоор:
Нэгдүгээр зохиогчдоор:
2025 оны шилдэг өгүүллийн зохиогчоор Мал эмнэлгийн сургуулийн багш Б.Болдбаатар шалгарсан юм.
“ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА
Шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэргэжилтэй боловсон хүчин, судлаачдыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ХААИС-ийн


ОЮУТНЫ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ДЭМЖСЭН ХОЁР ТӨСӨЛД 10 САЯ ТӨГРӨГИЙН ГРАНТ ОЛГОЛОО
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны шинэ санаа, санаачилгыг бодит ажил хэрэг болгох зорилгоор “Морьтон үндэсний адууны эмнэлэг” болон “Ди Жи Ветланд” ХХК-тай хамтран грантын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
“Морьтон грант” хөтөлбөр
“Морьтон үндэсний адууны эмнэлэг”-тэй хамтран хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Мал эмнэлгийн сургуулийн Мал, амьтны эмнэлгийн эрхлэгч, багш, доктор П.Эрдэнэтогтохын удирдлага дор IV дамжааны оюутан Г.Билгүүн, Х.Ернур нарын боловсруулсан “Азарганы үрийг гүн хөлдөөж хадгалах, зохиомол хээлтүүлэг хийж төл хүлээн авах судалгаа” төслийн санал шалгарч, 10 сая төгрөгийн грант хүртлээ.

“Ветланд грант” хөтөлбөр
“Ди Жи Ветланд” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт Дотор өвчин, эм судлалын тэнхимийн багш, докторант П.Нямсүрэнгийн удирдлага дор Мал эмнэлгийн сургуулийн IV дамжааны оюутан Б.Бямбадорж, III дамжааны оюутан Д.Түмэнхүслэн нарын боловсруулсан “Эрчимжсэн фермийн саалийн үнээний төллөхийн өмнөх ба дараах шилжилтийн үеийн бодисын солилцооны эмгэгийг эрт оношлох” төслийн санал шалгарч, мөн 10 сая төгрөгийн грантын санхүүжилт авлаа.

Ийнхүү оюутнуудын судалгааны хоёр төсөл нийт 20 сая төгрөгийн санхүүжилт авч, шинжлэх ухааны шинэ санааг практикт нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ШИЛДЭГ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг бүтээлийн шалгаруулалт нь залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, бүтээлийн чанар, ач холбогдлыг үнэлэх, судалгааны үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.

Докторантын шилдэг бүтээл
Магистрантын шилдэг бүтээл
Мал аж ахуй, мал эмнэлгийн магистрантын салбар хуралдаан
Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны магистрантын салбар хуралдаан
Инженер, эдийн засаг, мэдээлэл зүйн магистрантын салбар хуралдаан
“MULS Science day-2026” өдөрлөг нь ХААИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нэгтгэн танилцуулж, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг үнэлэн алдаршуулахын зэрэгцээ залуу судлаач, оюутнуудын судалгааны санаачилгыг дэмжсэн онцлог үйл ажиллагаа боллоо.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хөгжил, инновац, технологийн дэвшлийг бүтээж, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн, судлаач, багш, оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!