Япон улсын Хоккайдо их сургуулийн захирлын тэтгэлэг зарлагдлаа /2020/

Нийтлэгч : .
Огноо: 2020-04-12 03:54:43

ЯПОН УЛСЫН ХОККАЙДО ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА /2020/

 

Хоккайдо их сургуульд 2020 оны 10 дугаар сараас магистр, докторын хөтөлбөрт суралцах 1 оюутныг  шалгаруулна. Сурлагын дүн сайн, Хоккайдо их сургуульд суралцах чин эрмэлзэлтэй, Японы соёлыг сонирхон судалдаг оюутан багш нарыг шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

-          ХААИС-ийн оюутан эсвэл төгсөгч байх

-          Өндөр голч дүнтэй байх

 

ТЭТГЭЛЭГ

-          Эрдмийн зэрэг горилогч оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлж, сард 100,000 иений тэтгэлэг олгоно.

 

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

 

-          Магистрын зэрэг: 2 жил

-          Мэргэжлийн зэрэг (нягтлан бодох бүртгэл): 2 жил

-          Доктор зэрэг: 3 жил

-          Мал эмнэлэг, халдварт өвчин, эмнэлгийн эм зүйн чиглэлийн докторын зэрэг: 4 жил

 

Хоккайдо их сургуульд өргөдлийн материал очсон байх сүүлийн хугацаа: 2020.01.10

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

-          Өргөдлийн анкет-Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах /Өргөдлийн анкетыг бөглөж өгөхөөсөө өмнө Хоккайдо их сургуульд удирдах профессортойгоо холбогдож, судалгааны сэдэв, төлөвлөгөөгөө тохирох ёстойг анхаарна уу./

-          Хоккайдо их сургуулийн профессорын зөвшөөрсөн бичиг

-          Дүнгийн тодорхойлолт /Докторын зэрэгт сурах бол бакалавр болон магистрын дүн тодорхойлолт/

-          ХААИС-ийн удирдагч багшийн тодорхойлолт

-          ХААИС-ийн захирлын тодорхойлолт

 

ХЭРХЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ ВЭ?

 

-          Өргөдөл гаргагч Гадаад хамтын ажиллагааны хэлтэст дээрх материалуудыг 2019 оны 12 сарын 25-ны дотор бүрдүүлж өгнө.

-          ХААИС-аас нэг /1/ нэр дэвшигчийг шалгаруулж Хоккайдо их сургуульд материалыг явуулна.

 

ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ

 

-          Дүнгийн үзүүлэлт

-          Тодорхойлох захидал

-          Хоккайдо их сургуульд суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

*Шалгаруулах явцад ярилцлага хийх эсвэл өөр материал шаардаж болно.

 

ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГ МЭДЭГДЭХ

 

-          Шалгаруулалтын дүнг Хоккайдо их сургуульд ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэст мэдэгдэнэ.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Утас: 341153