ERASMUS+ MONGWBL ТӨСӨЛД ХААИС-ИЙН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХӨТӨЛБӨР ХАМТРАН ОРОЛЦОЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-12 08:28:59

Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны "Erasmus+ MONGWBL“ төсөл нь Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл юм. Уг төсөл нь албан ёсоор 2021 оны 01 сарын 22-оос эхэлсэн бөгөөд 2021-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд Герман, Грек, Франц, Румын зэрэг Европын 5 орны их, дээд сургуулиуд болон Монгол улсын 5 их сургууль, 4 байгууллага хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Оролцогч байгууллагуудыг дурдвал

Төслийн үр дүнд ажлын байранд суурилсан сургалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг боловсруулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, тус сургалтыг хэрэгжүүлэх загвар хөтөлбөрийг төслийн оролцогч байгууллагууд хамтран боловсруулах бөгөөд дээд боловсролын байгууллага, ажил олгогчдын нягт хамтын ажиллагааг улам сайжруулах замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм. Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллаж байна.

ХААИС-ийн “Аялал жуулчлал” хөтөлбөр энэхүү төсөлд хамтран оролцож байгаа бөгөөд ХШУС-иас аялал жуулчлалын мэргэжлийн 5 багш, АЭС-иас 6 багш, удирдах ажилтан, ЭЗБС-иас 2 багш, нийт 13 багш төсөлд хамрагдаж байна.