Манай сургуулийн багшлах бүрэлдэхүүн нь бүх түвшний суралцагчдад шинжлэх ухаан, ухаалаг технологи, хиймэл оюун ухаан, шинэ техник технологи, үйлдвэрлэлийн дадлагад суурилсан сургалт, эрдэм шинжилгээ, инновацын; авьяас-хоббид тулгуурласан урлаг-спорт, олимпиадын; ёс зүй, ёс суртахуунд чиглэгдсэн нийгэм, соёл, хүмүүжил, төлөвшлийн цогц үйлчилгээ үзүүлж байна.
Бакалаврын хөтөлбөрийн оюутан нь сургалтын төлөвлөгөөний дагуу “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь”, “мэргэших”, “Сонгон судлах” хичээлүүдээс нэг улиралд 15 багц цагаас багагүйгээр сонголт хийж судлан, 4 жилийн хугацаанд 128-аас ихгүй багц цаг цуглуулснаар бакалаврын зэрэг хүртэх боломж бүрдэнэ (Малын эмч 5 жил, 158 баг цагаас бага).
Ахисан түвшний хөтөлбөрөөр суралцагч нь сургалтын төлөвлөгөөний дагуу “мэргэжлийн суурь”, “мэргэших” хичээлүүдээс нэг улиралд 10-12 багц цаг судлах бөгөөд мэргэжлийн магистрт 1 жил, шинжлэх ухааны магистрт 2 жилд 30-аас багагүй; докторын сургалтад 3 жилийн хугацаанд 60-аас багагүй багц цагийг тус тус цуглуулснаар магистр, докторын зэрэг горилох боломж бүрдэнэ.
Хос хөтөлбөр нь оюутан суралцаж буй хугацаандаа өөрийн үндсэн мэргэжлээрээ болон өөр мэргэжлээр хоёр дахь мэргэжил эзэмшүүлэх зорилготой бакалаврын зэрэг олгох хөтөлбөр юм. ХААИС-ийн оюутан нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд хос хөтөлбөрөөр суралцах боломжтой. Хос хөтөлбөрт суралцсанаар бага зардлаар техник, технологи өндөр хөгжсөн оронд суралцаж хоёр улсын дипломтой, дэлхийд өрсөлдөхүйц гадаад хэлний өндөр мэдлэгтэй дээд боловсролтой мэргэжилтэн болох боломжтой