БНСУ-ЫН “СЭЖОН БОКС” ХХК, “ДАЛАЙ ПАДА” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-06 13:16:28

БНСУ-ын “Сэжон бокс” ХХК, “Далай пада” ХХК-ийн захирал Чой Ён Чон 2023 оны 4-р сарын 5-ны өдөр ХААИС-д зочилж, Сургалт, Цахим шилжилтийн бодлогын газрын захирал Н.Батжаргалтай уулзав. “Сэжон бокс” ХХК нь Солонгос хэл, соёлыг дэлхийд таниулах зорилготой IT тоног төхөөрөмжийн компани бол “Далай пада” ХХК нь Алтанбулаг эдийн засгийн чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулдаг. 

Уулзалтын үеэр БНСУ-ын Чой Ён Чон захирал дараах чиглэлүүдээр хамтран ажиллахыг санал болгов. Үүнд:

 

-Дэлхий дахин Ковидоос хойш өөрчлөгдөж Солонгост төдийгүй бусад улсад дээд боловсрол эзэмшигчдийн тоо буурч байгаа. Тиймээс эрэлттэй мэргэжлүүдийг судалж, хамтарсан хөтөлбөр боловсруулах, Солонгосоос мэргэжилтэн илгээх, Солонгост мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллах боломжтой.

-БНСУ-ын Мугпу хот нь далайн эргийн хот ба онгоцны буудал, усан боомттой, нисэх, далай  тэнгис судлалын их сургуулиудтай хот юм. Энэ хотын их сургуулиудтай хамтарч ажиллах гүүр болох ба эдгээр сургуулиуд эхний ээлжинд ТОПИК 3 түвшинтэй оюутнуудыг 1 жил сургалтын төлбөрөөс чөлөөлнө хэмээн ярилцаж тохирсон.

-ТОПИК 3 түвшний оюутнуудыг бэлтгэхэд шаардлагатай онлайн хичээл заах багш томилох болон онлайн хичээлд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, анги танхим тоноглох тал дээр туслалцаа үзүүлэх боломжтой.  

-Хүлэмжийн аж ахуй хамтран эрхэлж, хэрэгтэй мэргэжилтнээр хангах, Солонгосын их сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

 

Дээрх саналуудад үндэслэн Агропарк болон Хэл, Соёлын төвтэй танилцуулж, дараах 3 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

 

  • Хамтарсан шинэ хөтөлбөр хөгжүүлэх
  • Хамтран оюутнуудыг дадлагажуулах
  • Солонгос хэлний танхим тохижуулах, багшаар хангахаар тохиролцов.
  •