“ХҮРЭЛ ТОГООТ-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД БҮТЭЭЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-13 10:38:16

        Боловсрол, Шинжлэх Ухаан Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран монголын залуу эрдэмтэн, судлаачдын "Хүрэлтогоот" эрдэм шинжилгээний бага хурал жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг билээ.

          Тус хурлын зорилго нь залуу судлаачдын шинжлэх ухааны онол, мэдлэг, судалгааны ажлын арга зүй, илтгэх ур чадвар, гадаад хэлний мэдлэгийн түвшинг ахиулах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, бие даан судалгаа хийх чадварыг эзэмших, судлаачдын хоорондын холбоо бий болгох цаашилбал судлаачийн ёс зүйг төлөвшүүлэх, судалгааны ажлын чанар, хариуцлагыг дээшлүүлэхэд оршино. "Хүрэлтогоот-2023" эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах тул оролцох залуу судлаачдаас илтгэх ур чадвар, судалгааны ажлын цар хүрээ, шинэлэг тал, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол, үр дүнгээр нь шалгаруулан, докторын зэрэг хамгаалаагүй, 35 хүртэлх насны хоёр залуу судлаачийг БШУЯ-ны сайдын нэрэмжит залуу судлаачийн Грант (10 сая төгрөг)-д Хөдөө аж ахуй-Биотехнологийн салбараас нэр дэвшүүлэн олгохоос гадна ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тусгай байр шалгаруулна.

         "Хүрэлтогоот-2023" бага хуралд оролцох бүтээл эрдэм шинжилгээний өгүүллийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг хавсралтанд заагдсан форматын дагуу бэлтгэж, зохион байгуулах комисст цахим хэлбэрээр хүлээлгэн өгөх юм.

Хөдөө аж ахуйн-Биотехнологийн салбарын “Хүрэлтогоот" ISSN-ний бүтээлд өгүүлэл бичих зааврыг доорх линкээс дэлгэрүүлэн үзнэ үү.

http://share.hiub.mn/download.htm?id=53v00n64hnb92ad42sknl90ni

Холбоо барих хаяг:

И-мэйл хаяг: khureltogootbiology@gmail.com

Утас: 88997925, 99460424, 99797723