ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛНА

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-12 16:29:49

Хөдөө аж ахуйн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал-2023”-д багш, судлаачид та бүхнийг урьж байна. Магистрант, докторантын шилдэг бүтээлийн шалгаруулалтыг

- Мал эмнэлэг, мал аж ахуй

- Агроэкологи, байгаль шинжлэл ба газрын харилцаа

- Инженер технологи, мэдээлэл зүй, эдийн засаг

гэсэн гурван салбараар зохион байгуулж салбар бүрээс шилдэг хоёр илтгэлийг шалгаруулж докторантын илтгэлд 2 000 000, магистрантын шилдэг илтгэлд 1 000 000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 16-ны дотор  baigalmaa@muls.edu.mn хаягаар хүлээн авна.

Эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлэх бүтээлийг “ХААИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар”-ын дагуу бичих бөгөөд зааврыг доорх линкээс харна уу.

http://share.hiub.mn/download.htm?id=5mu4snetf1ce2puelle837ldo