АРХАНГАЙ, ХӨВСГӨЛ АЙМГУУДАД ТЭХ, ЯНГИР НУТАГШУУЛЛАА

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-13 12:45:47

Хөдөө аж ахуйн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи-Агнуур зүйн хөтөлбөрийн багш Э.Магсаржав болон төгсөгчид, оюутнууд, Мал эмнэлгийн сургуулийн багш Ж.Гэрэлтуяа нар Архангай аймагт хоёр толгой тэх, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант хайрханы нутагт 10 толгой янгир ямааг сэргээн нутагшууллаа.