БУРИАДЫН ХАА-Н АКАДЕМИЙН ТЕХНОЛОГИЙН ФАКУЛЬТЕТТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-06 11:38:10

ОХУ-ын В.Р.Филипповын нэрэмжит Буриадын Хөдөө Аж Ахуйн Академийн Технологийн факультетын захирал В.А Ачитуев Монгол Улсын ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүхтэй уулзаж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны санамж бичигт (2023-06-23) гарын үсэг зурлаа. 

Уулзалтын үеэр төлөөлөгчид хоёр их сургуулийн оюутан солилцоог идэвхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хос хөтөлбөрийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Одоогоор ХААИС нь Буриадын ХАА-н Академитай 20 гаруй мэргэжлээр хос хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг бөгөөд цаашид технологийн факультеттай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр боллоо.