ӨВӨРМОНГОЛЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-06 11:52:06

Өвөр Монголын Багшийн их сургуулийн Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны газрын дарга Тао Гэтү,  Сэтгүүл зүй, харилцааны сургуулийн захирал Бао Юхай, Газарзүйн сургуулийн захирал Жао Чунлэй, ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Эрээн хот дахь Олон улсын коллежийн захирал Сүнин Баяр болон багш нарын төлөөлөл (2023-06-26) ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа.

Уулзалтаар хоёр их сургуулийн хооронд хэрэгжиж буй олон жилийн тууштай хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх, шинэчлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.