МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ч.ДАВААБАЯР ХААИС-ИЙН ЗАХИРАЛ Б.БААСАНСҮХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-06 13:37:51

МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.06.20/ Хөдөө, аж ахуйн их сургуулийн Захирал Б.Баасансүхийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, эдгээр салбарт тэргүүлэх чиглэлээр суралцагчдын ур чадварыг нэмэгдүүлэх боломж шийдэл, ХААИС-ийн хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн талаар ярилцаж, санал солилцлоо.