ӨМӨЗО-НЫ ТАРИАЛАНГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ СУНГАЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-19 15:04:19

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн захирал Гоа Жу Лин тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д өнөөдөр (2023-07-09) зочлон, хамтын ажиллагааны гэрээг сунган үзэглэж, цаашид илүү өргөн хүрээтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Тус сургуультай ХААИС нь олон жил хамтран ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд манай сургуулийн 10 гаруй багш эрдмийн зэрэг хамгаалсны зэрэгцээ одоогоор 157 монгол оюутан суралцаж байна. Өнгөрсөн 10 жилд нийтдээ 5000 гаруй монгол оюутан суралцан төгсжээ.