ХААИС-ийн Оюутны холбооны XXIII дугаар чуулганд урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-11 11:53:01

ХААИС-ийн Оюутны холбооны XXIII дугаар чуулган 2024.03.12-ны өдрийн 16:00 цагт Хатантуул театрт болно.

ХААИС-ийн Оюутны холбооны тэргүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. ХААИС-ийн оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний төлөөлөл, дуу хоолой болж ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
  2. Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
  3. Аливаа Улс төрийн намын гишүүнчлэлгүй байх  /нам бус/
  4. Гэмт хэргийн зөрчилгүй байх

    Дээрх шаардлагыг хангасан оюутнууд өөрийн “CV” болон бусад холбогдох материалыг ХААИС-ийн Номын сангийн байрны 1 давхрын 13 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч өгнө.

Материал хүлээн авах хугацаа: 2024.03.11-ний өдрийн 15:00 цагт хүртэл

Холбоо барих утас: 99748273