ХААИС-ийн харьяа Байгалийн ухаан, ухаалаг технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль гэрчилгээ, тамгаа гардан авлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-07 13:05:53

ХААИС-ийн удирдлагууд тус их сургуулийн харьяа Байгалийн ухаан, ухаалаг технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн захирал Ц.Цолмонбаатарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ХААИС-ийн ректор Б.Баасансүх ахлах сургуулийн Монгол Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг ёслон гардуулж өгсөн бөгөөд хэлсэн үгэндээ ахлах сургуулийн үйл ажиллагааг жигдрүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг авахад ахлах сургуулийн захирал, Монгол Улсын Гавьяат багш, доктор Ц.Цолмонбаатарын гүйцэтгэсэн үүрэг өндөр байсныг онцлон тэмдэглэлээ.

ХААИС-ийн харьяа Байгалийн ухаан, ухаалаг технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль нь Монгол Улсын засгийн газрын  2023 оны 08 сарын 23-ны өдрийн 307 тоот тогтоолоор байгуулагдсан. 2023-2024 оны хичээлийн жилд 10, 11, 12 ангийн 31 сурагч элсэн суралцаж богино хугацаанд олон улсын болон улсын чанартай хэд хэдэн тэмцээн уралдаанд амжилт үзүүлээд байна.