ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-06 12:25:28

ХБНГУ-ын Волксваген сангийн санхүүжилттэй “ZOOMAP” төслийн хүрээнд магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Суралцах сургууль: ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль (ЭЗБС)

Хөтөлбөр: Эдийн засгийн шинжлэх ухааны магистрын зэрэг олгох хөтөлбөр

Судалгааны чиглэл: Байгаль орчин, хөдөө аж ахуйн эдийн засаг

Хугацаа: 2023/03-2025/08 (30 сар)

Тэтгэлэг: 40 сая ₮ (Сарын тэтгэлэг 1.2 сая ₮+Сургалтын төлбөр 4 сая ₮)

Хангамж: ХААИС-ийн ЭЗБС дахь оффисын өрөө, ширээ, сандал, компьютер, принтер, судалгааны зардал, томилолтын мөнгө

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (IELTS-ийн 6.5+ эсвэл IBT TOEFL-ийн 80+ оноотой бол давуу тал болно)

- Суралцах, судалгаа хийх чин хүсэл, эрмэлзэлтэй байх

- Эдийн засаг, бизнесийн ухааны бакалаврын дипломтой, голч нь 3.0+ байх (Жич: 2023 оны хавар Бакалаврын зэрэг авах оюутан байж болно)

- Өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, цаг баримтладаг байх

- Логик сэтгэлгээтэй, зөөлөн ур чадвар сайтай байх

 

ШАЛГАРУУЛАЛТ

 

- Анкетын линк: https://forms.gle/pKPQwxRyExHuakEP9

- Анкет авах эцсийн хугацаа: 2023/02/28

- Утас: 88480252

- Имэйл: ec20e005@muls.edu.mn

- FB page: https://www.facebook.com/profile.php?id=100089848426738