ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-14 19:13:33

Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 3 дугаар сарын 30-нд, Багш нарынх 4 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Багш нарын эрдэм шинжилгээний хуралд нийт 15 багш бүтээлээ хэлэлцүүлснээс;

Физик, математикийн тэнхимийн багш, доктор(Ph.D) М.Довчинванчиг “Сүвэрхэг бүтэцтэй Ni-Ti хэлбэрийн санамжтай хайлшны кристалл бүтэц, микро бүтэц болон механик шинж чанарт хэт авиан идэвхжүүлэлтийн нөлөөлөл” сэдвээр ТЭРГҮҮН байр,

Байгалийн аялал жуулчлалын тэнхимийн багш, доктор(Ph.D), дэд профессор П.Ариунсүрэн “Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Номгон, Ханхонгор, Хүрмэн сумдын нутаг дэвсгэрт ургадаг эмийн ашигт ургамлын нөөц тооцсон судалгааны дүн” сэдвээр ДЭД байр,

Химийн тэнхимийн багш, магистр (M.Sc) Э.Ууганцэцэг “Ингэний хоормогоос ялгасан сүүнхүчлийн бактерийн биологийн идэвхийн судалгаа” сэдвээр ГУТГААР байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 14 оюутан илтгэлээ хэлэлцүүлснээс Доктор(Ph.D) С.Отгонпүрэв, Магистр(M.Sc) Н.Нямсүрэн нарын удирдсан ХААБХТ-IV ангийн оюутан Т.Нургүлын илтгэсэн “Нарийн навчит хөвөн оройт ургамлын танниныг хивэгчийн метан бууруулах шинж чанарыг тогтооход ашигласан дүн” сэдэвт судалгаа ТЭРГҮҮН байр,

Магистр(M.Sc) Б.Мөнхжаргалын удирдсан, Програм хангамжийн 4 ангийн оюутан Т.Баатарсүмбэр-Уулын илтгэсэн “Онлайн захиалга, худалдааны веб сайт хөгжүүлэлт (Smart Store дэлгүүрийн жишээн дээр)” сэдэвт судалгаа ДЭД байр,

Доктор(Ph.D) И.Баярбатын удирдсан, ХААБХТ-IV ангийн оюутан Т.Нандинцэцэгийн илтгэсэн  “Уламжлалт аргаар амталсан таван цулын шөлний нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж” сэдэвт судалгаа ГУТГААР байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Эдгээр оюутнууд ХААИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд аман болон ханын илтгэлээр оролцож судалгаагаа танилцуулах эрхтэй болж буй юм.