БНСУ-ЫН ИНЖЕНЕРИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-26 11:22:05

 БНСУ-ын Инженерийн их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Lee So Bom болон төслийн мэргэжилтэн М.Очбилэг нартай ХААИС-ийн ИТС-ийн ахлах багш, БНСУ-ийн Инженерийн  их сургуулийн төгсөгч, доктор С.Баттуяа өнөөдөр (2023-04-24) цахим уулзалт хийлээ. Уулзалтаар тус сургуулийн удирдлага шинээр томилогдсон тул хоёр их сургуулийн хооронд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хос болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, төсөл боловсруулж хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн ирэх тавдугаар сард тус их сургуулийн төлөөлөл ХААИС-д зочлох бөгөөд энэ үеэрээ хоёр сургуулийн удирдлагын түвшинд цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хамтран хэлэлцэхээр боллоо.

БНСУ-ын Инженерийн их сургууль нь Инновацыг дэмжих төслийн А зэрэглэлийн хамгийн өндөр түвшинг эзэмшдэг, энэ чиглэлээр улсдаа сүүлийн 8 жилийн хугацаанд нэгдүгээрт бичигдэж яваа их сургууль юм. Доктор С.Баттуяа нь сурч байх хугацаандаа тус их сургуультай 2016 оны 8 дугаар сарын 26-нд хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж байжээ.