“Оюуны ундраа” групптэй боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахаар болов

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-28 19:34:38

Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх “Оюуны ундраа” группийн гүйцэтгэх захирал О.Тэнүүн нар боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах талаар хэргийн уулзалт зохион байгуулав.

“Оюуны ундраа” групп нийгмийн хариуцлагын хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын  бүтээл туурвилыг Зайсан хилл цогцолборт сурталчлах, нийтэд түгээх, борлуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан гарааны компани байгуулах, оюутны  хөдөлмөр эрхлэлт, спорт урлагийг дэмжихэд хамтран ажиллахаа илэрхийлэв.  

“Оюуны ундраа” групп соёл амралтын Зайсан хилл цогцолборын PRIME CINEPLEX театрт их сургуулийн эрдмийн хамт олныг оюуны алжаалаа тайлан, дуртай киногоо үзэж цагийг зугаатай өнгөрүүлэх урилгыг бэлэг болгон илгээсэн байна.