ХААИС-ийн ИТС-ийн тэнхимийн эрхлэгч Б.Лхагвадорж алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-04-10 09:30:29

ХААИС-ийн удирдлага өнөөдөр /2020.02.28/ ИТС-ийн тэнхимийн эрхлэгч Б.Лхагвадоржийг хүлээн авч уулзан баяр хүргэж, уламжлал ёсоор алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүг дээжлэн барьж, хүндэтгэл үзүүллээ.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга баяр хүргэж хэлсэн үгэндээ, Шинэ жилийн эхэнд эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд бэлгэшээж байгаагаа илэрхийлээд цаашид чадварлаг боловсон хүчин бэлтгэх их үйлсдээ улам их амжилт гарган ажиллахыг хүслээ.

Б.Лхагвадорж нь 1994 оноос өдгөөг хүртэл төрөлх сургуульдаа багшаас тэнхимийн эрхлэгч хүртэл дэвшин ажиллаж буй юм. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийнхээ чиглэлээр гадаад, дотоодын сэтгүүлд эрдэм шинжилгээний 10 гаруй өгүүлэл нийтлүүлж, 2 сурах бичиг бүтээн, салбарынхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.