Шагнал гардуулах ёслол боллоо

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-03-22 23:17:57

Монгол Улсын дээд боловсрол, Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн шагнал, одон, медаль хүртсэн ХААИС-ийн нэр бүхий багш, ажилтнуудын шагналыг сургуулийн  удирдлага гардуулан өгч, баяр хүргэлээ.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Суурь боловсролын төвийн багш Л.Болд, “Алтан гадас” одонгоор Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш С.Мягмарсүрэн, Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Ш.Дэнсмаа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш Б.Итгэл, Эдийн засаг, хөгжлийн албаны ахмад ажилтан Ч.Батцэцэг нар шагнагдлаа.

Мөн Шинжлэх ухааны академийн гишүүнээр томилогдсон Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, профессор Н.Тогтохбаярт ХААИС-ийн эрдмийн хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүний хамт дээжлэн барилаа.