“АМЬТНЫ ФИЗИОЛОГИ” СЭДЭВТ ОЛИМПИАД 3 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-10 12:14:20

Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлгийн суурь шинжлэх ухааны тэнхимээс Хөдөө аж ахуйн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын бакалавр оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Амьтны физиологи” сэдэвт 3 дахь удаагийн олимпиад 2023 оны 5 дугаар сарын 04,06-ны өдрүүдэд тус сургууль дээр зохион байгуулагдав.

Энэ удаагийн олимпиадад:

I байр               Мал эмнэл зүй мэргэжлийн II ангийн оюутан Д.Чинзориг,

IIбайр               Мал эмнэл зүй мэргэжлийн II ангийн оюутан Т.Халиун,

IIIбайр              Биологи-Агнуур зүй мэргэжлийн III ангийн оюутан О.Тогтохдулам,

Тусгай байр     Мал эмнэл зүй мэргэжлийн III ангийн оюутан Х.Тэгшбилэг,

Тусгай байр     Мал эмнэл зүй мэргэжлийн II ангийн оюутан О.Дуут нар тус тус шалгарлаа.  

Олимпиадын 1-р байрт шалгарсан илтгэлийг 300 000, 2-р байрын илтгэлийг 200 000, 3-р байрыг 150 000, тусгай байрт шалгарсан илтгэлийг 50 000 төгрөгөөр шагнаж урамшуулав. Шагналын нийт сан болон бусад зардал болох нийт 1 сая төгрөгийг тус сургуулийн зөвлөх профессор С.Ганбат захиралтай Малын эм ханган нийлүүлэх “Чандмань Идэр” ХХК жил бүр ивээн тэтгэлээ.

Олимпиадад оролцсон оюутнууддаа баяр хүргэж, оюутны хөгжлийг дэмжих, чадвартай мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, “АМЬТНЫ ФИЗИОЛОГИ” олимпиадыг жил бүр ивээн тэтгэж байгаа малын эм ханган нийлүүлэгч “ЧАНДМАНЬ ИДЭР” ХХК-ийн хамт олон, захирал, дэд профессор С.ГАНБАТ -д талархал илэрхийлье.

Мал эмнэлгийн сургууль

Мал эмнэлгийн суурь шинжлэх ухааны тэнхим

2023.05.09