ЕВРОПЫН 5 ОРНЫ ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ ХААИС НЭГДЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-28 08:48:31

Европын 5 орны дадлагажуулах хөтөлбөрт ХААИС нэгдэж, өнөөдөр талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд ХААИС-ийг төлөөлж, ректор, доктор, профессор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Болормаа, Мал эмнэлгийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч С.Отгонтөгс, харилцагч байгууллагыг төлөөлж Bixter Training-ийн гүйцэтгэх захирал Наталия Жоргенсен, Бүс хариуцсан менежер Лилия Козирева, MSDI Консалтинг группийн Ерөнхий Захирал, Bixter Training Mongolia төслийн санаачлагч Б. Анхбаяр, Ерөнхий менежер Б. Анхцэцэг, нарийн бичиг С.Намуун нар оролцов.  

Санамж бичигт ХАА,  ойн аж ахуй, аялал жуулчлал, зочлохуй, хүнсний технологи болон бусад мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг Европ, Скандинавын(Швед, Норвеги, Дани, Герман, Нидерланд) орнуудад мэргэшүүлэх “Bixter On Job Training” буюу “Ажлын байранд цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-т хамруулах, дэмжлэг үзүүлэх чиглэлээрх харилцааг тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулав.

Bixter Training хөтөлбөр 15 жилийн турш амжилттай хэрэгжиж буй бөгөөд MSDI Консалтинг Групп болон “IDSM Career Training HUB” хамтран “Бикстер Трейнинг” хөтөлбөрийн төлөөлөгчийн газрыг Монгол улсад албан ёсоор нээн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.

Тус хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хуудаснаас авах боломжтой.  

Facebook: Bixter training mongolia,    https://www.facebook.com/bixtertrainingmongolia

Instagram: Bixter_training_mongolia https://instagram.com/bixter_training_mongolia_