ХААИС-ИЙН УДИРДЛАГА АХМАД БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-10-03 10:22:43

ХААИС-д олон жил үр бүтээлтэй ажиллаж, сургуулийнхаа хөгжлийн төлөө мэдлэг боловсрол, ур чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад багш нарын төлөөллийг сургуулийн удирдлага өнөөдөр (2023-10-02) хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

ХААИС-ийн ректор, доктор, профессор Б.Баасансүх сургуулийнхаа хөгжлийн төлөө олон жилийн хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад багш нартаа баярын мэнд хүргэж, үргэлжид талархаж байгаагаа илэрхийлээд, ХААИС-ийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар товч танилцуулав.

Мөн ахмад багш нарын төлөөлөл сургуулийнхаа ирээдүйн хөгжлийн талаарх өөрсдийн санал, зөвлөмж, туршлагаа хуваалцлаа.