ГЕРМАНЫ ХАННОВEР ХОТЫН ЛЭЙБНИЦИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОРУУД ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-10-04 10:00:40

Германы Ханновeр хотын Лэйбницийн их сургуулийн профессор Георг Гуггeнбeргeр тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Герман, Монголын хамтарсан "Тогтвортой Хөдөө Аж Ахуй" төслийн багийн ахлагч Альфред Катэр хоёр их сургуулийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа мөн илэрхийллээ.

Төслийн урилгаар ирсэн судлаачид ХААИС болон Дарханы Ургамал Газар Тариалангийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, оюутнуудад хоёр өдрийн сургалт зохион байгуулах юм.